Хавдар үүсгэх эрсдэлтэй бодис худалдаж байсныг зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНМХГ-аас барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын павилион зэрэг таван аж ахуйн нэгж, 10 иргэнийг шалгажээ.
Үүнээс гурван аж ахуйн нэгж, хоёр иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байсан аж. Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж ахуйн нэгж, иргэний 58 шуудай буюу 2,900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, хоёр боодол олсон асбест илрүүлэн, ажпын байранд нь лацдан битүүмжилжээ. Хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж асбест оруулж ирэх, борлуулах эрх байдаг ч дээрх байгууллага, иргэд хууль зөрчиж, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг уг бодисыг задгайгаар худалдаалж байв.
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас хавдар үүсгэдэг бодис болох асбестыг задгай худалдаалж буй нь хориотойд ордог. Манайхан асбестийг хяналтгүй худалдах нь буруу. Асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг юм.
Ж.Батсайхан