МАХН-аас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар Улиастайн иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-14 00:07:10
Завхан/МОНЦАМЭ/ Улиастайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар иргэд сонгогчидтой уулзалт хийгээд буцлаа.
Тэрээр аймгийн төв талбайд Завханы иргэдтэй уулзалт зохион байгуулж намынхаа бодлого, өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Мөн Улиастай зах болон бусад захуудаар зочилж наймаачидтай уулзалт хийсэн байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзалт хийж намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулж зарим иргэдийн асуултанд хариулт өгч санал бодлоо солилцлоо. МАХН-аас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарын уулзалтад 500 гаруй иргэн оролцсон байна.
Тэрээр иргэдтэй уулзалт хийх үеэрээ: -“Миний бие 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр боллоо. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд олигарх янз бүрийн бүлэглэлүүдийн эсрэг ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугарч, зүтгэж байхад намайг хамгаалж байсан ард иргэддээ баярлалаа. МАХН-д, идэвхтэн, сонгуультан нийт гишүүдэд гүн талархлаа иэлрхийлье. МАХН ард түмний нам, ардчилалтай нам гэдгээ харууллаа. Зөвхөн өөрийгөө бодох бус Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж чаддаг гэдгээ харууллаа. Сонгуульд өрсөлдөж байгаа үндсэн шалтгаан бол бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна. Бид Үндсэн хуулийн төсөлтэй нам. Бид Монголоо улам хүчирхэг болгоно. Өнгөрсөн 27 жилийн турш МАНАН гэдэг бүлэглэлд хууртаж эх орноо газар шороогоо алдахад хүрлээ. Бид босох цаг болсон. МАНАН арилж улс төрийн тэнгэрт НАР мандах болно.”гэв.
Б.Мягмарсүрэн
相关新闻