Стандарт хангаагүй дэлгүүрт согтууруулах ундаа борлуулах эрх олгох нь буруу гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/ Завханы Улиастайд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын талаар санал авч хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 25 аж ахуйн нэгж, 40 гаруй иргэд оролцож саналаа хэлжээ. Энэ үеэр иргэд: -"Архи согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл олгохдоо тавигдах шаардлага стандартыг/хот, аймгийн төвийн сум болон бусад сумдуудын нөхцөл байдлыг харгалзан/ хатуу баримталж шаардлага хангасан дэлгүүрүүдэд бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй. Харин тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд эргээд хяналт сайн тавьдаг байх нь чухал. Тусгай зөвшөөрөл авсан дэлгүүрүүд хяналтын явцад зөрчил гаргасан тохиолдолд зөвшөөрлийн эрхийг дахин гурваас таван жилээр олгохгүй гэх мэт хариуцлагын тогтолцоог тодорхой оруулах хэрэгтэй. Аль дэлгүүрийг сонгох нь үйлчлүүлэгчдийн асуудал” гэв.
Тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн сумын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан албан тушаалтныг оруулах шаардлагатай. Журмын 6 дугаар зүйлийн 6.2 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийн хүчингүй болгохдоо хууль хяналтын байгууллагын дүгнэлт саналыг харгалзан нягталж үзнэ” гэж заасан боловч мэргэжлийн байгууллагын саналыг харгалзахгүйгээр шууд тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалдаг. Сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгох саналыг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байтал шаардлага хангаагүй өөр дэлгүүрт олгосон байх шударга бус зүйл байдаг. Тусгай зөвшөөрөл авах шаардлага хангасан боловч авч чадаагүй иргэд энэ тухай гомдлоо хаана гаргах вэ? Мөн буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллагын ажилтанд ямар хариуцлага тооцох талаар журамд заалт оруулах хэрэгтэй" гэх зэрэг саналуудыг хэлжээ. Хэлэлцүүлэгээс гарсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн аймгийн ИТХ-д уламжлах ажлыг сумын ИТХ-ын ажлын алба зохион байгуулахаар боллоо.

Б.Мягмарсүрэн