Усан оргилуурын ажиллагаа хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-15 13:00:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Усан оргилуурын ажиллах цагийн хуваарь тодорхойгүй болон оргилуурын усанд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар албаныхнаас тодруулахад, усан оргилуур өглөөний 07:000 цагаас цагаас оройн 00:00 цагийн хооронд ажиллаж байгаа гэв.

Төв аймгийн Мөнх-Алдрын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуур өглөөний 07:00 цагаас 09:00 цагийн хооронд ажиллаад нэг цаг амардаг байна. Оройн 24 цаг хүртэлх хугацаанд хоёр цаг тутамд нэг цаг амрах замаар ажиллуулдаг аж. Үүнээс илүү цагаар ажиллах боломжгүй бөгөөд оргилуурын техникийн ачааллыг буруулж байгаа гэж Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу хэлэв. Түүнчлэн 14 хоног тутамд нэг удаа усан оргилуурын усыг асган сольдог байна.

Тэрээр цааш хэлэхдээ, иргэд усан оргилуурын талаар зөв ойголттой болох хэрэгтэй. Аймаг бүр өөрийн өнгө төрхийг илтгэсэн усан оргилуурыг бий болгож ард иргэдийнхээ алжаалыг тайлдаг.  Хотынхоо төв хэсэгт гоёмсог усан оргилууруудтай байснаар иргэдийн сэтгэл санааг сэргээдэг хэмээв.
Т.Есүхэйтөмөр
相关新闻