Хөгжлийн бэршээлтэй иргэдээ Аргалант сум дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант сум хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд энэ сарын 5-28 хүртэл “Санаж явбал бүтнэ” сарын аян зохион байгуулж байна. Аяны нээлтэд тус сумын 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцов
Аргалант сум 1768 хүн амтай, 580 гаруй өрхтэй, хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхэд байдгаас амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэр бүлд тусламж болгон газрын асуудлыг шийдэж, таван ханатай өргөө цагаан гэрийн хамт өгсөн юм.
Аяны хүрээнд сумын “Амьжиргааг дэмжих зөвлөл” нээлтээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсов. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сумын “Салбар хороо”-г гурван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Аргалант сумынхаа 40 жилийн ойд гар бие оролцох, тохижилтын ажилд нэг өдөр ажиллах санаачлага гаргасан тухай тус сумын Засаг дарга Б.Батжаргал онцолж байв.
Мөн сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сумын “Амьжиргааг дэмжих зөвлөл”-өөс санаачлан ХХҮГазрын харьяа ахмадын амралтад хоёр иргэнийг 10 хоног үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг болсон бөгөөд Л.Батжаргал, Д.Ганбаатар нар азтан болсон юм.

Т.Есүхэйтөмөр