Судалгаанд хамрагдагсдын 90 хувь нь хариуцлагатай уул уурхайн талаар мэдээлэлгүй байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын 100 эмэгтэйгээс авсан судалгаагаар тус сумд хариуцлагатай уул уурхай хөгжөөгүй гэж үзжээ.
Байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нэртэй төслийн хүрээнд Дөрвөлжин сумын уул уурхайн бүс нутаг болох Цогт багийн 100 малчин эмэгтэйгээс тандалтын судалгаа авчээ.
Судалгаагаар иргэдийн 70 орчим хувь нь Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн үйл ажиллагааны мэдээлэл хангалттай, нээлттэй бус, нөхөн сэргээлт байхгүй гэж үзжээ. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 90 орчим хувь нь хариуцлагатай уул уурхай, байгаль орчны тогтвортой хөгжил, жендерийн талаарх мэдлэг мэдээлэл огт байхгүй. Уул уурхайн компаний мэдээллийг хангалттай авч чаддаггүй, мэдээлэл хаалттай байдаг, эмэгтэйчүүдийн саналыг авах нь бүү хэл нутгийн иргэдийн санал хүсэлтийг огт авдаггүй гэсэн байна. Харин 40 орчим хувь нь уул уурхай үйл ажиллагаагаа явуулаад өдий хүрсэн юм чинь цаашид хариуцлагатай ажиллах, нөхөн сэргээлтийг хийхэд иргэдийн дуу хоолой хяналт их хэрэгтэй. Энэ уурхайн үр шимийг хүртэж сайхан ажилтай амьдралтай ажиллаж байгаа гэсэн бол. Бага хувь нь хариуцлагатай уул уурхай огт байхгүй, ажиллаад цалин авч байгаа ч гэлээ ажилчдад дарамт шахалт их байдаг. Өмнө нь байсан газар нутгаа ч танихгүй, өөрийн гэсэн өвөлжөөгүй, малын бэлчээр хомсдож бэлчээрийн доройтолд орж байгааг ч нуусангүй. Цаашид төслийн багаас судалгааны дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж нутгийн иргэдийн дуу хоолойг үнэн мөнөөр нь гаргаж уул уурхайн компани, сум, аймгийн удирдлагуудын хэмжээнд хүргэж ажиллахыг хүсчээ.

Б.Мягмарсүрэн