Мэргэн буучид ирэх сард улсын аваргуудаа тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимп, дэлхий, тивийн АШТ-ий медальт тамирчдыг төрүүлсэн манай топ спортын төрөлд багтдаг буудлагын спортын 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард болно.
Улаанбаатар хотноо долдугаар сарын 3-7-нд болох уг тэмцээнд Монголын буудлагын спортын холбооны Буудлага спортын төвийн 10 м, 25 м, 50 метрийн тир дээр явагдана. Эрэгтэй мэргэн буучид хийн гар буу, хийн урт буу, 50 м гар буу зэрэг долоон дасгалд аваргаа тодруулна. Харин эмэгтэй буучид хийн урт буу, хийн гар буу, 25 м гар буу зэрэг таван дасгалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Д.Өлзий