Халзан-Уулын рашаан сувилал үйлчлүүлэгчдээ хүлээн аваад эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хүний эрүүл мэндэд сайн рашаан булаг, сувиллын газрууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь Даланжаргалан сумын нутагт байдаг Халзан-Уулын рашаан сувилал. Сувиллын газар энэ жилийнхээ үйлчлүүлэгчдийг эхнээс нь хүлээн аваад эхэлжээ.
Улаанбаатараас засмал замаар явахад 300 гаруй км, сумын төвөөс баруун хойш 45 км-т давхиад хүрчихдэг Халзан-Уулын рашаан нь 18ОО-аад оны үед газар дороос ундран гарсан гэдэг. 1980-аад онд Оросын геологичид хэд хэдэн гүний өрөмдлөг хийж нөөц найрлагыг тогтооход цооногоос оргилон байдаг гайхалтай хийн амьсгалтай, хүйтэн рашаан байгааг тогтоосон түүхтэй.
Анагаах ухааны салбарын эрдэмтдийн шинжилгээ судалгаагаар рашаан нь төрөл бүрийн өвчин анагаах чадалтай гидрокарбонат кальц, хлорт натри,нүүрс хүчлийн хий болон цацраг идэвхт радон мэт 19 төрлийн химийн элемент агуулсан байдаг аж. Тэр тусмаа чихрийн шижин өвчнийг эмлэхэд гойд сайн гэгддэг.
Далайн төвшнөөс дээш 1700 м өргөгдсөн рашааныг түшиглэн 1990-ээд оноос орон нутгаас анхаарч амралт сувиллын газрыг тохижуулж, жил бүрийн зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл өдөрт нэг ээлжиндээ 60 орчим хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг болжээ. Уламжлалт анагаах ухааны заслууд, сэргээн засах эмчилгээний аргуудыг хослуулж сувиллын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Магадлан итгэмжлэгдсэн тул "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль", Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлдэг.
Рашааныг улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, элэг нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл зэрэг олон өвчний үед эмчийн зааврын дагуу ууж хэрэглэдэг. Үйлчлүүлэгчдийн байр, эмнэлэг үйлчилгээ, аж ахуйн бүрэн хангамжтай бөгөөд хот хөдөөгийн олон амрагчдыг хүлээн авдаг уламжлалтай. Сувилуулагчид рашаан сувиллын нэг хоногийн хоол, эмчилгээ, орны төлбөрт сувиллын эрхийн бичигтэй бол 25000 төгрөг, эрхийн бичиггүй тохиолдолд 36000 төгрөгийг тус тус төлнө.

Х.Эрдэнэбулган