Авто цистерн онхолдож түлш асгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн нутаг Чойр-Сайншанд чиглэлийн авто замд автоцистерн онхолдож их хэмжээний шатах тослох материал асгарчээ.
Авто машин онхолдсон тухай дуудлагын дагуу Айраг сумын гал унтраах, аврах 23 дугаар ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна.
Ослын талаар Айраг сум дахь гал унтраах 23 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч М.Гансүхээс тодруулахад, “Машин онхолдсон тухай дуудлагын дагуу манай гал унтраах ангиас бие бүрэлдэхүүн очиж ажилласан. Онхолдсон авто машиныг босгож, 28 орчим тонн дизель асгарч 450 м2 талбайд тархсан байсныг хөрстэй нь хамт хуулж аюулгүй цэгт булсан. Газар дээр нь ариутгал хийлээ. Осол гаргасан жолоочийн хэргийг Айраг сумын Цагдаагийн тасаг шалгаж байна. Онхолдсон авто машин нь “Ти энд Ти Петролиум” ХХК-ийн 33-57 УБҮ улсын дугаартай “Нордбенз” загварын автоцистерн байсан” гэв.

Х.Эрдэнэбулган