Дорноговийн ихэнх нутгаар хур багатай, хуурайшилт ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны зургадугаар сарын 21-ны байдлаар Дорноговь аймгийн ихэнх суманд хур бороо ороогүй, халуун салхитай, хуурайшилт ихтэй байна. УЦУОША-наас гаргасан мэдээллээс үзэхэд зургадугаар сарын 20-23-нд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд таваас 10 метр бөгөөд бороо орох үеэр зарим газраар түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 9-өөс 14 хэм дулаан, өдөртөө 22-оос 27 хэм дулаан байх бол зургадугаар сарын 24-26-ны хооронд шөнөдөө 13-18 градус дулаан, өдөртөө 29-34 градус дулаан байх нь. Зургадугаар сар гарснаас хойш ихэнх нутгаар бороо ороогүй хуурайшилт ихтэй байгаа тул аймгийн УЦУОША-ны ажилтнууд энэ сарын 20-ноос эхлэн нутгийн өмнөд хэсэг болох Хөвсгөл сумын нутгаар явж үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийж буй.

Х.Эрдэнэбулган