Өмнөговьчууд “Энержи ресурс” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-22 19:38:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьчууд “Энержи ресурс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ.
Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийсээр ирсэн. Тухайлбал Цогтцэций суманд уурхайчдын хотхо, орон нутагт жишиг болсон цогц сургууль цэцэрлэг байгуулсан юм. Харин дээрх хамтран ажиллах гэрээг байгуулснаар илүү өргөн цар хүрээг хамарсан ажлуудыг хийж, нийгмийн хариуцлагаа өндөржүүлэхээр болов.

Гэрээнд ажлын байрыг нэмэх, сурагч оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах замаар боловсролын салбарын ажил үйлчилгээг дэмжихээр болсон байна. Мөн эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, говьчуудын эрүүл мэндэд онцгой анхаарах болж байна. Уул уурхайн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж, орон нутгийн иргэдийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэн, байгаль орчны салбарт ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг олон чухал заалтуудыг гэрээнд тусгажээ.

"Энержи ресурс" ХХК-ийн нийт ажилчдын 60 гаруй хувийг орон нутгийн иргэд эзэлдэг байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдийг давуу эрхтэйгээр ажилд авч, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, орон нутгийн компаниудын ханган нийлүүлэлт хийх боломжийг бий болгоход хоёр тал гэрээг үзэглэж, хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэхээр боллоо. 

Д.Мишигсүрэн


相关新闻