Дорноговьд цаг агаар тогтуун байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж буй энэ цаг үед Дорноговь аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, халуун, салхитай байна. Дорноговь аймгийн УЦУОША-ны гаргасан мэдээллээс үзэхэд зургадугаар сарын 26-ны 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл салхи секундэд таван метр секунд, агаарын температур өдөртөө 37 орчим хэм байна.
Мөн энэ сарын 26-наас ирэх долдугаар сарын 01-нийг хүртэл тус аймгийн нийт нутгаар бороо орохгүй, салхи шуурга багатай, халуун байх нь.
Мөн энэ сарын 26-наас ирэх долдугаар сарын 01-нийг хүртэл тус аймгийн нийт нутгаар бороо орохгүй, салхи шуурга багатай, халуун байх нь.
Салхи ихэнх хугацаанд секундэд дөрвөөс есөн метр байх бөгөөд хуурайшилт ихтэй. Агаарын температур хугацааны турш шөнөдөө 20-25 хэм дулаан өдөртөө 33-38 хэм дулаан байна.
Х.Эрдэнэбулган