Сонгуулийн ирц 24.43 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-26 13:23:03
Дорноговь /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагийн байдлаар Дорноговь аймгийн 43488 сонгогчоос 10519 сонгогч санал өгч ирц 24,43 хувьд хүрчээ. Санал хураалтад Улаанбадрах сум 44,08 хувиар тэргүүлж буй бол Алтанширээ сум 40,07 Дэлгэрэх сум 30,35, Айраг сум 25,91, Даланжаргалан сум 26,07,  Замын-Үүд сум 19,62, Иххэт сум 30,53, Мандах сум 29,22, Өргөн сум 31,71, Сайншанд сум 20,96, Сайхандулаан сум 27,32, Хатанбулаг сум 34,24, Хөвсгөл сум 28,95, Эрдэнэ сум 29,80 хувьтай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2017 оны ээлжит санал  хураалт Дорноговь аймагт хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 
Х.Эрдэнэбулган
相关新闻