Чөлөөтийн эмэгтэй бөхчүүд Варшавт хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-30 10:14:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долдугаар сарын 7-9-нд Польшийн нийслэл Варшавт хотноо болох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээнд манай зургаан тамирчин өрсөлдөнө.

Тухайлбал, 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон, 75 кг-д Г.Уртнасан нар хүч, ур чадвараа сорино. Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллана.

Польшийн нээлттэй тэмцээнд манай бүсгүйчүүд 2013 оноос хойш оролцож байгаа юм. Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ С.Цэрэнчимэд, ОУХМ С.Бямбацэрэн нар 2014 онд, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Б.Шоовдор 2015 онд, ОУХМ П.Орхон 2016 онд тус тус аваргын алтан медаль хүртэж байв.

Д.Өлзий
相关新闻