Сум дундын хоёр эмнэлэгт 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-19 12:23:07
Архангай /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сангаар дамжин АНУ-ын ДЕНАН олон улсын байгууллагын Архангай аймгийн эрүүл мэндийн салбартай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгжилттэй танилцах зорилгоор ДЕНАН төслийн удирдагч Янг Ричард Айзэяа болон төслийн удирдах зөвлөлийн гишүүн Jean Shin мөн Японы Хүүхдийг ивээх сангийн ажилтан Б.Урангуа нар Архангай аймагт ажиллалаа.
Тэд аймгийн эрүүл мэндийн газрын даргатай уулзан төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй танилцаж Тариат, Эрдэнэмандал сумдын сум дундын эмнэлгүүдэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудтай танилцлаа.
Тариат, Эрдэнэмандал сумуудын сум дунд эмнэлэгт хэрэгжсэн төслийг үр дүнтэй хэрэгжсэн гэж тэд дүгнэсэн ба цаашид төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэн ажиллах талаар олон улсын байгууллагын төлөөлөгчид ЭМГ-ийн даргатай хийсэн уулзалтандаа дурьдсан юм. ДЕНАН төсөл хэрэгжих хугацаанд Сум дундын эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, хэвийн хэмжээнд үйл ажиллагааг явуулахад дэмжиж туслах мөн эм тариа, тоног төхөөрөмж, халаалт дулаан, нийгмийн эрүүл мэндийн сургалт, эмч боловсон хүчний хангалт тэднийг урт болон богино хугацааны сургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх гэсэн чиглэлүүдээр нийт 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻