Сарлагтай наадсан Тайхарын хөндий...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 11-ний өдөр. “Монгол сарлаг” фестивалийн хоёр дахь өдөр. Нээлт нь 10 цагаас учраас өглөө эртлэн босч Ихтамир сумын Тайхарын талыг зорилоо. Аймгийн төвөөс 20 хүрэхгүй км-ийн зайтай учраас 20 минут яваад л очих газраа очлоо. Урд өдөр нь бороо орсон учраас газар чийгтэй шороо тоосгүй, хүн мал ихтэй, энд тэнд сарлаг хөллөсөн шар тэрэг, саалийн үнээ, гоё ганган сарлагийн эр үхрүүд, бухнууд гээд ойрд хараагүй Монгол ахуйг харуулсан сайхан наадам болж байлаа. Энэ жил Ихтамир сумын Хөхнуур багт сарлагийн үнээнээс гурван ихэр тугал гарсан нь Ихтамир суманд уг фестивалийг зохион байгуулах бас нэг үндэс нь болсон юм.

Эхний өдөр нь сарлагийн аж ахуйд тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурлыг хийжээ. Хурлаар сарлагийн эдийн засгийн ашиг шим, үүлдэрлэг байдал, уналга эдэлгээ, мах сүүний ашиг шим зэрэг бүхий л хүрээнд ярилцаж, нэгдсэн дүгнэлт гарган уриалга гаргажээ.
Ингээд бага үдэд “Монгол сарлаг” фестивалийн нээлт болж УИХ, Засгийн газрын гишүүн П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон аймгийн удирдлагууд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар оролцож үг хэлсэн юм. Нээлтийн үеэр үндэсний дээл хувцасаар гоёсон малчид төрөл бүрээр тоноглож Монгол ахуйг харуулсан сарлагийн хөсгийн парад орж ирж наадамчдын нүдийг “хужирлаатхав”. “Сайхан харагдаж байна” хэмээн хүмүүс хоорондоо ярилцана билээ. Нээлтэн дээр төрийн дээд одон медаль болох Хөдөө аж ахуйн салбарын тэргүүнээр 6 хүнийг, худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтнаар 3, ХХААХҮЯ-ны жуух бичгээр 5, аймгийн Засаг даргын жуух бичгээр 9 хүнийг шагнасныг гардуулсан юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: “Энэ жил Тайхарын талдаа “Монгол сарлаг” фестивалийг зохион байгуулж байна. Нийт 14 аймгийн малчид сарлагтайгаа, сарлагийн сүүний бүтээгдэхүүн, бүтээлүүдтэйгээ ирж оролцож байна. Энэ баярын нэг ач холбогдол нь Монгол сарлагийн гайхамшгийг, сарлагийн аж ахуйн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулах үндсэн зорилготой. Бид өнөөдөр зөвхөн сурталчлан таниулахаас гадна “Сарлагийн аж ахуйд тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурлыг хийсэн. Эндээс сарлагийн аж ахуйг хөгжүүлэх, сарлагийнхаа удам угшлыг сайжруулж, шинжлэх ухаанчаар хандах төрийн бодлоготой байна гэдэг үүднээс “Монгол сарлаг” үндэсний дэд хөтөлбөрийг боловсруулсан. Энэ дэд хөтөлбөрөө өнөөдөр Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд гардуулж өглөө. Энэ хөтөлбөрөө 2017 ондоо багтааж УИХ-д оруулж хэлэлцүүлэн батлуулж, цаашдаа сарлагийг хамгаалсан төрийн бодлоготой болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ийнхүү Тайхарын талаа тамгалсан Тайхар чулууны хөндийд болсон “Монгол сарлаг” фестивалийн уралдаан тэмцээнүүд эхэллээ.
Хамгийн эхэнд “Арвин баялаг” буюу хамгийн их сүүтэй үнээг шалгаруулах уралдаан болж, үргэлжлүүлэн “Сайхан сарлаг”, “Ганган сарлаг”, “Сарлагт ээлтэй малчин”, “Саглагар сагсаахай ”, “Уран сарлаг” гээд сарлаг бугуйлдах, булгиулах, уралдуулах уралдаанууд ээлж дараалан болсон юм. Фестивальд 14 аймгийн арав гаруй сумын малчид “сайн, сайхан, саглагар” гэсэн сарлагуудаараа оролцов.
Хамгийн “Сайхан сарлаг”-аар Хангай сумын С.Эрдэнэбатын бор бух, хамгийн “Ганган сарлаг”-аар Ихтамир сумын П.Дөлгөөнтамирын эвэртэй тарлан шар, хамгийн амттай, сайхан сүүн бүтээгдэхүүн ”Шимт идээ”-ээр Тариат сумын малчин Б.Болорцэцэгийн цагаан идээ, “Арвин баялаг” буюу хамгийн их сүүтэй үнээгээр Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн саальчин Л.Адьяасүрэнгийн сартай хар үнээнээс 3,525 гр сүү гарч тэргүүн байрт шалгарсан юм. Сарлагийн уралдаанд Ихтамир сумын Тайхар багийн Н.Даваасүрэн, сарлагийн бугуйл, булгианд Ихтамир сумын малчин Б.Ууганбаяр нар тус тус түрүүлжээ.

Сэтгүүлч би Монгол өв уламжлалын “Цагаадай” хотхоноор орлоо. Энд оньсон болон малын бүтээгдэхүүнийг ашиглан хийсэн шагайн наадгайн тоглоомуудыг өржээ. Зарим тоглоомыг сонирхон асуусан хүмүүст зааж өгч байв. Мөн цагаан идээ ундаа боловсруулах гэр байсан нь бас нэг үзүүштэй зүйл байлаа. Сүүг хэрхэн боловсруулж аарц, өрөм, бяслаг гээд бусад төрлийн цагаан идээг хэрхэн хийдгийг энэ гэрээс харж болохоор байлаа. Цааш явж “Ягаадай” урлагийн хотхонд очив. Энэ хотхонд аймаг сумын ардын урлагийн тоглолт, хамтлаг дуучдын тоглолт болж, “Сарлаг” сэдэвтэй дуу шүлгийн уралдаан тэмцээнүүд өрнөж байлаа. Ийнхүү хотхон гэрүүдээр явж сонирхолтой зүйл үзэж харан явсаар орой болж, “Хөнгөн дулаан” сарлагийн хөөврөн хувцасны загварын шоу боллоо. Сарлагийн хөөврийн өөрийнх нь эко гүн бор өнгө давамгайлсан цамц, өмд, малгай ороолт нэг л дулаахан харагдаж байлаа. Загварын шоу үзэж суусан хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд хөөврөн бүтээгдэхүүнийг илүү сонирхож “аятайхан юм, гоё юм” гэсээр загварын үзүүлбэрийг дуусгалаа. Тэдний энэ өвлийн гоёл нь лав хөөврөн цамц, малгай ороолт болсон нь эргэлзээгүй ээ.

Ингээд оройн харанхуй нөмрөхтэй зэрэгцэн галын наадам болсноор “Монгол сарлаг” фестиваль өндөрлөсөн юм.

Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2005 онд Хойд Тамирын хөндийд “Сарлаг үржүүлэгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байжээ. Үүнээс хойш арваад жилийн дараа 2015 онд Тариат суманд Тэрхийн цагаан нуурын ард “Монгол сарлаг” фестивалийг анх зохион байгуулж байсан. Дунд нь нэг жил завсарлаж, энэ жил энэхүү наадмыг зохион байгуулж байгаа юм. Цаашдаа жил болгон зохион байгуулахыг ерөнхий зохион байгуулагчид болох Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од