Говийн бүсийн тариалангийн хогийн ургамлууд, тэдгээртэй цэмцэх сэдэвт сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг тариаланчдад зориулсан говийн бүсийн тариалангийн хогийн ургамалууд, тэдгээртэй цэмцэх сургалт болж байна.
Өмнөговь аймаг нь Монгол Улсын ХААИС, БНСУ-ын Кёнсанбуг аймагтай газар тариалан эрхлэх болон хөдөө аж ахуй газар тариалангийн мэргэжилтнүүдийг сургах мэргэшүүлэх, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд энэ оноос эхлэн 15 сумын газар тариалан эрхлэгчдэд Кёнсанбуг аймгийн багш мэргэжилтнүүд “Гүзээлзгэнэ, тарвас тариалах эрчимжсэн технологи” сургалтыг хийсэн бөгөөд энэ удаад 3 дахь шатны сургалтыг зохион байгуулж байна.
ХААИС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын гавъяат агрономич, ХААИС-ийн багш Профессор, доктор Б.Дорж “Говийн бүсийн тариалангийн хог ургамлууд тэдгээртэй тэмцэх”, ХААИС-н багш доктор Ж.Очир “Үндэс үрт ургамлуудын үр үржүүлэг”-ийн чиглэлээр энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтад тус аймгийн 15 сумын 50 гаруй тариаланчид оролцож мэдлэгээ дээшүүлж байна.
Д.Мишигсүрэн