Хөдөлмөр зуслангаар дамжуулан хүүхдүүдийг хөдөлмөрт сургаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн хөдөлмөр зусланг энэ жил анх удаагаа ажиллуулж байгаа билээ. "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг хөдөлмөрт бэлтгэх, ардын уламжлалт арга ухаанд сургах зорилгоор зохион байгуулсан уг зуслангийн хоёрдугаар ээжлийн хүүхдүүд амралт хөдөлмөр хосолсон зуслан руу явлаа.
Нэгдүгээр ээлжийн амралтаар 20 хүүхэд мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр хэсэгт хуваагдан тав хоног амарсан юм. Тэд тус аймгийн Булган суманд малчдын амьдралд туслан үнээ саах, цагаан идээ боловсруулах зэрэг мал аж ахуйн ажилд болон Өмнөговь аймгийн газар тариалангийн бүс нутаг болох Булган сумын Дал багийн нутаг дахь ногооны талбайд тариаланчдад туслаж хөдөлмөрт суралцсан байна.

Хүүхдүүдийг оюуны боловсролд нь хэт анхаарснаас үүдэн ямарваа ажилд дадлага, туршлага байхгүйгээр хүмүүжин, залхуу ажилд хойрго болж байгааг ахмадууд ихээр шүүмжилж байгаа юм. Тиймээс ийнхүү хөдөлмөр зуслангаар дамжуулан хөдөө аж ахуйн ажилд хүүхдүүдийг суралцуулж байна. Үнэ төлбөргүй уг зусланд энэ жилийн хувьд гурван ээлжээр хүүхдүүд амраах юм.

Д.Мишигсүрэн