2,8 км хатуу хучилттай замыг сургуулийн орчинд барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын бүх сургуулиудад авто машины зогсоол барьж байгаа бөгөөд хүүхдүүд сургуульд орохоос өмнө ашиглалтад оруулахаар нийтдээ 2,8 км хатуу хучилттай зам барьж байна.
Сургуулиудын орчинд машины зогсоолгүйгээс тоос босох, хүүхдүүд аюулгүй зорчиход саад учруулж байсан юм. Тиймээс энэ хичээлийн жилийг эхлэхээс өмнө Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулиудын гадна авто машины зогсоолыг барьж ая тухтай ажиллаж, сурах нөхцөлийг хангахаар ажиллаж байна.
Мөн 5, 4 дүгээр сургууль, цэнгэлдэх хүрээлэн, худалдааны төвийн орчинд нийтээ 2,8 км авто замыг барьж байгаа юм. Дээрх ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангаас гурван тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлжээ. Энэхүү зам, зогсоолыг есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа аж.

Д.Мишигсүрэн