Мал амьтан оролцсон аливаа уралдаан тэмцээн, наадам зохион байгуулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мал амьтан оролцсон аливаа уралдаан тэмцээн, наадам зохион байгуулахыг ирэх оны 1 дүгээр сар хүртэл хориглолоо.
Тус аймагтай хил залгаа Дундговь, Дорноговь аймгуудад малын шүлхий, хонины цэцэг өвчин гарч өвчний дэгдэлт буурахгүй байгаатай холбоотойгоор ийнхүү аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. Өмнөговь аймаг нь зүүн хойт талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгийн зарим сумтай хиллэдэг юм.
Мөн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Мал амьтны гоц халдварт өвчний үзлэг тандалт, ариутгал халдваргүйтэл, урьдчилан сэргийлэх тарилга, ухуулга сурталчилгааны ажлыг чанартай зохион байгуулахыг аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар тус тус үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст даалгажээ. Одоогоор тус аймагт мал амьтны гоц халдварт өвчин гараагүй тайван байгаа юм.

Д.Мишигсүрэн