Цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болжээ.
Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Даланзадгадын дулааны цахилгаан станц, ӨБЦТС-ТӨХК, АЗДТГ-ын албан хаагчидтай уулзаж эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, хууль тогтоомж, хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж албан хаагчдын сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэрээ Засгийн газрын шийдвэрээр тус аймгийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1-н хүртэл 50 хувь хөнгөлөхөөр болсныг мэдэгдсэн юм. Мөн ДЗДЦС, ӨБЦТСТӨХК-ны өвөлжилтийн бэлэн байдалтай танилцаж заавар зөвлөгөө өгсөн байна.
Засгийн газрын энэхүү шийдвэр нь говь нутгийнхны амьдралд эерэгээр нөлөөлөх тустай шийдвэр хэмээн талархан хүлээж авлаа. Шөнийн тарифыг хөнгөлсөн нь суурин газрын утааг ч мөн багасгах нөлөөтэй юм.

Д.Мишигсүрэн