Өмнөговь аймагт анхны дугуйн замыг барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 1,9 км дугуйн зам барих ажиллаж ид өрнөж байна. Энэхүү дугуйн зам нь тус аймагтаа анхных гэдгээрээ онцлог юм.
Ард иргэдийнхээ осол авааргүй амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх, эрүүл мэнддээ анхаарч дугуйн спортоор хичээллэх боломж нөхцөлийг нь дэмжих зорилгоор дээрх бүтээн байгуулалтыг хийж байгаа аж. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 600 орчим сая төгрөгийн өртөг бүхий дээрх замыг барьснаар суурин газрын агаарын тоосжилт буурах, иргэд хувийн хэрэгцээндээ зардал багатай өдөр тутмын унаагаар ажлаа амжуулах, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдүүлэх гэх зэрэг олон талын ашиг тустай юм.

Тус аймгийн "Даш зам" ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулах аж. Уг зам Даланзадгадынхаа төвд "Ажнай" талбайгаас Үлэг гүрвэлийн соёл амралтын хүрээлэн хүртэл үргэлжлэх юм.
Д.Мишигсүрэн