Баян-Овоо сумын наадмын тов цуцлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-22 15:43:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Баян-Овоо сум баяр наадмаа энэ сарын 24-нд хийхээр төлөвлөн тов зарласан байсан билээ. Тус сумыг үүсгэн байгуулсаны 93 жилийн ойн баяр наадмын товыг цуцалж байгаагаа сумын наадмын комисс албан ёсоор мэдэгдлээ.
Өмнөговь аймагтай хил залгаа Дундговь, Дорноговь аймгуудын зарим сумдад малын шүлхий, хонины цэцэг өвчин гарч дэгдэлт буурахгүй байгаатай холбогдуулан тус аймгийн Засаг дарга мал амьтан оролцсон наадам, тэмцээн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Тиймээс Баян-Овоо сум  баяр наадмын товыг албан ёсоор цуцлалаа.
Энэ дашрамд сонирхуулахад Монгол Улсдаа бөх тайлбарлагч гэж алдаршсан Монгол Улсын начин, МУСГЗ А.Ганбаатар тус сумад төрж өссөн юм.
Д.Мишигсүрэн
相关新闻