"Говийн хүү сан"-гаас оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-22 16:12:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн хүү сан"-гаас оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Амжилттай суралцаж, өөрийн санаачилгаар олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог хэдий ч суралцах боломж нь санхүүгээр хязгаарлагдсан сурах хүсэл эрмэлзэлтэй залууст боломж олгох зорилготой уг тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг хүсэгчдийг ирэх сарын 15-ыг хүртэл бүртгэж шалгаруулалтад хамруулах ажээ. 
Тэтгэлэг хөтөлбөрт оролцохыг хүсэгч нь Өмнөговь аймгийн үндсэн иргэн байх шаардлагатай юм байна. Мөн сурлагын голч дүн 2,8-аас дээш хэрвээ нэгдүгээр курст орох гэж байгаа бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80 хувиас дээш байх шаардлагатай гэнэ. 
"Говийн хүү сан"-гаас зохион байгуулж буй уг тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг хүсч байгаа оюутнууд өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой бөгөөд бүрдүүлэх материалдаа "Өмнөговь нэг гэр бүл" сэдэвтэй 500 үгтэй эссээ бичиж хавсаргах юм байна. 
 
Д.Мишигсүрэн
相关新闻