Оюутолгойгоос Ханбогд суманд хийж буй бүтээн байгуулалтуудтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-22 17:36:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Риотинто, Оюутолгойн удирдлагууд болон Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэочир, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргал нар өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгойн уурхайгаас хөрөнгө оруулалт хийж байгаа бүтээн байгуулалтуудтай танилцлаа. 
Өнгөрсөн жилээс тус сумын тариаланчдад Оюутолгой ХХК-иас дэмжин сургалтууд зохион байгуулж, өнгөрсөн жилээс тэдний тарьсан ногоог уурхайнхаа хэрэгцээнд шууд нийлүүлэн авч байгаа ажээ.
Тус суманд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас хөрөнгө оруулалттай малын эрүүл мэндийн төв, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцрлэгийн цогцолбор, усны үйлдвэр зэргийг маш олон бүтээн байгуулалтыг хийсэн бөгөөд эдгээртэй тэд танилцсан байна.
Тэд ц
аашид бүхий л бүтээн байгуулалт хөгжилд хамтарч ажиллах талаар ярилцлаа гэж Ханбогд сумын ИТХ-аас мэдээллээ.
Д.Мишигсүрэн

相关新闻