Эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүллээ.
Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн эрүүл мэндийн бодлогын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ийнхүү зөөврийн өнгөт 2D эхо, лабораторийн ус нэрэгч аппарат, коагуляцийн аппарат, шүдний тоног төхөөрөмж, төрөх эмэгтэйчүүдийн мэс заслын ком багаж, эмгэг анатомийн ком багаж нийт 6 төрлийн 42,4 сая төгрөгийн аппарат тоног төхөөрөмжийг нийлүүллээ.
Тухайн хэрэгцээт тоног төхөөрөмжийг нийлүүлснээр иргэдэд чанартай, хөнгөн шуурхай үйлчлэх боломж нөхцлийг нь сайжруулж байгаа юм. Мөн иргэд заавал нийслэлийг зорихгүйгээр аймагтаа оношлуулж эмчлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Д.Мишигсүрэн