7.6 км авто замыг асфальтаар хучих ажил эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-08-24 16:16:27
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-наас эхэллээ.
Нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих  ажлыг тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж буй бол туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байна.
Замын  ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын дундуур дуусгаж хүлээлгэн өгнө.
相关新闻