"Алтанговь" худалдааны төвийн талбайг тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-08-24 16:22:36
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын найрамдалт харилцааны хүрээнд Эрээн хотын буцалтгүй тусламж, зуун хувийн санхүүжилтээр Сайншанд хотын “Алтанговь” худалдааны төвийн урд талбайг тохижуулах ажил энэ сард эхэлсэн.
Засвар тохижилтын ажлыг нийт 15 хятад иргэн гүйцэтгэж байгаа бол бусад туслан гүйцэтгэгчээр монгол ажилчид ажиллаж буй.
Талбай нь гэрэлтүүлэгтэй,  өндөр цамхагт цагтай, явган хүний зорчих тав тухыг хангасан шийдэлтэй аж.  Талбайг тохижуулах  ажлыг ирэх сард дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна. 
Х.Эрдэнэбулган
相关新闻