"Монголын хамгийн хурдан хүүхэд" шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-30 14:52:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Монголын хамгийн хурдан хүүхэд" шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн Өмнөговь аймагт болно. Ирэх сарын 12-нд зохион байгуулахаар уг тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит болгон анх удаагаа ийнхүү санаачилж байгаа ажээ. 

Тус тэмцээний зохион байгуулагчаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир спортын газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р дунд сургууль оролцоно. 
Энэхүү тэмцээнд 2000 оноос хойш төрсөн байх ёстой бөгөөд 17 ба түүнээс доош насны охид хөвгүүд оролцох боломжтой юм. Оролцогчид 60м, 100м, 200м, 400м, холимог 4х100м-ийн төрлүүдэд өрсөлдөх аж. 
Тэмцээнд оролцогчдын мэдүүлгийг ирэх сарын 10-нд авч, 11-нд техникийн зөвлгөөн хийснээр мандат олгоно. Тэмцээний маргааш буюу 9 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудаар аялах юм байна.
Д.Мишигсүрэн
相关新闻