Багш нар тайван жагсаал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр багш нар цалингаа нэмүүлэхээр тайван жагсаал хийлээ.
Тус аймгийн төв Даланзадгад сумын 10 цэцэрлэг 7 сургуулийн багш нар, бусад сумдын багш нар оролцсон уг жагсаалд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран оролцож аймгийн Засаг дарга даргын тамгын газарт таван шаардлага өргөн барилаа.
Уг шаардлагад Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3,2-т тусгасан заалтыг биелүүлэх, багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшүүлэх, зах зээлийн эрсдлээс хамгаалах, багш нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэх, боловсролын салбаруудын удирлагыг улс төрийн үүднээс халж солих бус мэргэжлийн байгууллагаас нь сонгодог болгох зэрэг багтжээ.
Уг жагсаалын үеэр гаргаж өгсөн шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу дараагийн тэмцэлд орох болно гэж багш нар болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдсэн юм. Мөн тэд төр барьж буй нөхөд дараагийн шат руу оруулахгүйгээр үүнийг шийдэж өгөх байх гэдэгт итгэж байгаа гэлээ.

Д.Мишигсүрэн