Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдийг асран хамгаалагчтай явуулахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-31 15:36:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум дахь сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед тухайн орчинд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд хараахан дуусаагүй байна. Тиймээс барилгын техник тоног төхөөрөмж, том оврын автомашины хөдөлгөөнөөс цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдийг асран хамгаалагчгүй явуулахгүй байхыг анхааруулж байна. 

Хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж сургалтын амжилт чанарыг ахиулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн 1-5 дугаар сургуулиадад гадна тохижилт, бүтээн байгуулалт, дотор засварын ажлыг хийж байгаа юм.

Тухайлбал Улсын тэргүүний Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн урд иж бүрэн сагсны талбай, зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулсан бялдаржуулах талбай, явган хүний зам барих ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Мөн тус сургууль дотор алдрын булан, үүдний орчин, түүхийн кабинет, бага ангийг засварлан тохижуулах, урлагийн заалыг бүрэн засварлах ажлыг хийж байна.
Зарим сургуулиудын гадна талбай болон дотор заслыг яаравчлахыг аймгийн ЗДТГ-аас үүрэг болголоо.

Д.Мишигсүрэн

 


相关新闻