Зарим сумын багийн эмч нарт унаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-31 16:25:11

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн зарим сумын багийн эмч нарын унааны асуудлыг шийдвэрлэжээ. 

Аймгийн удирдлагууд ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд тус аймаг орон нутгаас онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Ялангуяа эмнэлгийн ажил үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажлуудыг нэн тэргүүнд хийж байгаа бөгөөд 79 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг сумдын эрүүл мэндийн төвд нийлүүлж, эмч мэргэжилтнүүдэд нь гардуулан өглөө. Мөн Сэврэй, Мандал-Овоо, Ханхонгор, Хүрмэн, Гурвантэс сумдын багийн эмч нарт шинэ мотоцикл өгсөн юм. 
Орон нутгийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжид анхаарахаас гадна эмч ажилчдынхаа ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах төлөвлөгөөт арга хэмжээг зохион байгуулна гэдгээ аймгийн удирдлагууд энэ үеэр илэрхийлэв.

Д.Мишигсүрэн


相关新闻