“Нүүдэлчин” зуух хэрэглэснээр агаарын бохирдол тодорхой хувиар буурна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын 2700 гаруй айл өрх “Нүүдэлчин” зуухыг хэрэглэснээр агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулна хэмээн албаныхан үзэж байна.
Жил ирэх тусам хүн ам ихээр суурьшсан бүсэд утааны асуудал яригдах болсон. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс орон нутгийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын утаатай тэмцэх, гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ЭКО тохилог хашаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төслийн хүрээнд утаа бага гардаг, түлшинд хэмнэлттэй “Нүүдэлчин” 3200 ширхэг зуухыг Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ зэрэг гурван суманд нийлүүлэх юм.
Утаагүй “Нүүдэлчин” зуух нь галлах явцдаа гарсан утаагаа дахин хийжүүлэн дахин шатаах технологи дээр үндэслэсэн ба дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалттайгаар тусгай керамик доторлогоотой бүтээгджээ.
Мөн Олон улсын чанарын стандартад нийцсэн, мод, нүүрсний 40-50 хувийн хэмнэлттэй, түлшний хэрэглээ нь хяналттай, хэрэгцээгээрээ нэмж болдог, уламжлалт аргаар галладаг, хийц өнгө үзэмжийг Монгол ахуйд тохируулсан, нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлш ашиглахад тохиромжтой, дулаанаа удаан барих зэрэг олон давуу талуудтай аж.

Т.Есүхэйтөмөр