46 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-09-09 15:21:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас их дээд сургуульд сурч буй 46 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдлаа. Тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсрол, соёл, урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр зорилт тавьжээ.
Дээрх зорилтын дагуу “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр их, дээд  сургуульд элсэн суралцаж буй  46 оюутанд тус бүр 500 мянган төгрөг буюу нийт 23 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна. 
Хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар  албаныхан хэлэлцжээ. 
Сургалтын төлбөрийн батламжийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Дорноговь  Их Хөгжил Сан” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Бүрэндэлгэр нар  гардуулав.
Х.Эрдэнэбулган
相关新闻