Ханбогд суманд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын 114-р тогтоолоор Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийн багт ажиллаж буй эрдэмтэд тус сумын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн ач холбогдол, цаашид орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрт ашиглах усыг Хэрлэн говь болон Орхон гол төслөөр буюу голуудын урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулж, тэндээс усаа авч хэрэглэхээр тооцсон байна. Үйлдвэр нь дотроо таван хэсэгтэй байх бөгөөд 1 сая тонн баяжмалаас 258,000 тонн цэвэр зэс, 10 гаруй тонн алт, 60-аад тонн мөнгө боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Оюутолгойг түшиглэн Ханбогд суманд байгуулах ажээ. Үйлдвэрт нарийн мэргэжлийн 500 гаруй хүн ажиллах шаардлагатай бөгөөд боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа гэнэ.
Ханбогд сумын удирдлагууд улс орны эдийн засагт өндөр үр ашигтай энэхүү төслийг дэмжиж ажиллах хэдий ч газрын асуудал, орон нутгаас боловсон хүчин бэлтгэх, байгаль орчин, иргэд, ан амьтанд нөлөөлөхгүй байх тал дээр зохих шаардлага тавьж ажиллах болно гэдгээ хэлсэн байна.