Тариалан бүхий 11 суманд үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн "Ургацын штаб"-аас өнөөдөр тариалан бүхий 11 сумтай ургац хураалтын явц, мал аж ахуй өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын талаар цахим хурал хийв.
Цахим хуралд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, аймгийн ХХААГ-ын Б.Жамбалдорж зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: “Ногоон тэжээл рүү шилжиж байгаа талбай, бороо хур орсонтой тохиолдуулах нэмж хураан авч болох талбайн хэмжээг гаргах, аж ахуй нэгж иргэд техникийн бүрэн бүтэн байдал болоод ажиллах хүч, шатахууны асуудал бэлэн эсэхийг тодруулах, аж ахуй нэгжүүдтэй шатахууны гэрээг түргэн хийж дуусгах, ургац хураалттай холбоотойгоор малаас ургац хураалтын талбайг хамгаалах талаар ажлыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болгов. Үүнээс гадна сумдын Засаг дарга нар аж ахуй нэгж, малчинтайгаа “Гурвалсан гэрээ” байгуулсан. Уг гэрээнийхээ хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах” зэрэг үүрэг чиглэлүүдийг сумдын Засаг нарт өглөө.
Тэрээр цааш хэлэхдээ, “Цаг агаарын мэдээ мэдээлэлтэй холбогдуулж тааламжтай хоногуудад ургац хураалтыг шуурхай зохион байгуулах, уртасгасан цагаар ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аваар осол гаргахгүй байх талаас аж ахуй нэгж байгууллагуудад үүрэг өгөхөд онцгойлон анхаарахыг сануулав".
Түүнчлэн гар тэжээл, ургац хураалтын явцтай холбоотой бодитой дүн мэдээллийг цаг алдалгүй аймгийн ХХААГазарт ирүүлж, ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг сумдын удирдлагуудад нэмж хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр