92 аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тохирлын үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-10 17:58:37
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс 24 суманд ажиллаж баталгаажуулалт үнэлгээ хийж байна.

Тодруулбал 2017 оны ээлжит баталгаажуулалт, үнэлгээ магадлан хяналт хийх төлөвлөгөө, графикийн дагуу баталгаажуулалтын шинжээч, улсын шалгагч нар Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Тэс гэх мэт хойд чиглэлийн 10 сумд ажилласан байна. Тэд эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ, магадлан хяналт хийж тохирлын гэрчилгээний хугацааг сунгах, олгох ажлыг хийжээ. Мөн үеэр 178 хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамруулсан байна. Сонирхуулахад Завханы хойд чиглэлийн 10 сумд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 112 ААН  байдаг байна. Эдгээрийн 92 нь бүтээгдэхүүн үйлчилгээндээ тохирлын үнэлгээ авчээ.
Б.Мягмарсүрэн
相关新闻