Хэлмэгдэгсдэд зориулан ногоон төгөл байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улс даяар 22 дахь жилдээ тэмдэглэж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын иргэд ногоон төгөл байгуулан тэмдэглэлээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын ИТХ-аас Сүхбаатар сумын зургаан сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг, дунд ангийн сурагчдын дунд “Мартах ёсгүй-давтах ёсгүй” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдааныг зохион явууллаа. Энэ үеэр Сүхбаатар сумын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн хэлмэгдэгсдийнхээ дурсгалд зориулан ном хуруулж, зул өргөж, хэлмэгсдийнхээ талаар дурсан санагалзаж, мод тарьж ногоон төгөл бий болголоо.

Ч.Отгонцэцэг