Сэлэнгэ аймаг 140.4 мян.тн улаанбуудай хураан авах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-13 14:20:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгийн тариаланчид жилд дунджаар 160 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мянган га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байна.

Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 285 аж ахуйн нэгж, 150 иргэд 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Аймгийн хэмжээнд 2017 онд нийт 203,0 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 157,7 мянган га талбай, тэжээлийн ургамал  11072 га талбай, тосны ургамал 34257 га талбай, төмс 2572 га талбай, хүнсний ногоо 2476 га талбайд тус тус тариалжээ. Ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр улаанбуудай 17130 га ургац алдаж, 132,2 мян га-гаас 10,6 цн буюу 140,4 мян тн, тэжээлийн ургамал 805 га ургац алдаж, 10,2 мян га талбайгаас 11,0 цн буюу 11,2 мян тн, тосны ургамал 9201 га ургац алдаж, 25,0 мян га-аас 5,2 цн буюу 12,9 мян тн, төмс 64,7 га ургац алдаж, 2432 га-гаас 122,5 цн буюу 29,8 мян тн, хүнсний ногоо 112,6 га ургац алдаж, 2363,5 га-аас 129,1 цн буюу 30,5 мян тн ургац хураан авах төлөвтэй байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻