Цэрэг спортын цогцолбор “Дөл” тэмцээнд Хөтөлийн хүүхдүүд манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-14 23:47:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын цогцолбор “Дөл” тэмцээнд Хөтөл хотын хүүхдүүд илүүрхэн амжилтаар тэргүүллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээний ЕББД сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн гурав дахь жилдээ амжилттай боллоо. Уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн 14 багийн 130 гаруй хүүхдүүд оролцож, авхаалж, самбаа, хурд хүч, оюун ухаанаа өрсөлдүүлэн тэмцлээ. Хоёр өдөр үргэлжилсэн цэрэг спортын цогцолбор “Дөл” тэмцээний шилдгээр Сайхан сумын сурагчид тодорлоо. Удаах байруудад Сүхбаатар сумын ЕББД 12 жилийн 6-р сургуулийн баг, Мандал сумын Мандал-3 багийнхан тус тус шалгарсан байна. Ахлах ангийн сурагчдад эх орноо хайрлах, цэрэг эх оронч хүмүүжил олгох, шантралгүй тэвчээртэй байх хүмүүжлийг олгох зорилгыг агуулдгаараа онцлогтой тэмцээн билээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻