Цэргийн дүйцүүлэх албаны сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж буй иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийн нэгдсэн сургалтыг Зэвсэг хүчний 186 дугаар ангийн сургалтын төвд зохион байгууллаа.
Орон нутагтаа цэргийн дүйцүүлэх алба хааж буй 35 хүн цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.
Сургалтыг цэргийн штаб БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын заавар, хөтөлбөрийн дагуу Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Онцгой байдлын газрын мэргэжлийн багш, офицерууд Хууль эрх зүйн үндэс, Иргэний хамгаалалтын арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, гамшиг ослын төрөл тэдгээрээс урьдчилан сэргийлэх, аврах ажлын үндэс, эмнэлэгийн анхны тусламж, нүүлгэн шилжүүлэлт зэрэг сэдвүүдээр хичээл зааж, шалгалт авчээ.
Мөн өмнөх онуудад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж, хугацаа дуусаж, холбогдох болзлыг хангасан иргэдийг, аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн дүйцүүлэх албанаас бэлтгэлээр халжээ.

М.Батжаргал