Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 19:13:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зорилгоор орон нутагтаас 50 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн гэр бүлийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харж асардаг бол тэднийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
“Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр аймгийн хэмжээнд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэх боломжтой болно” гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын мэргэжилтэн Г.Өлзийбүрэн ярилаа.
Мөн тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар аймгийнхаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлмэрчийг бэлтгэсэн байна. Одоогоор нэг хэлмэрч бэлтгээд байгаа бөгөөд ирэх сард дахин хоёр хэлмэрч бэлтгэхээр төлөвлөсөн байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн
 
相关新闻