Булган аймагт дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-21 09:25:34
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны “Гу Шун Юань хүнс” ХХК-ний төлөөлөгчидтэй уулзалт хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Булган аймагт дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр байгуулах санамж бичигт Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Булган экспорт мах” ХХК-ий захирал Ж.Батдэлгэр, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны “Гу Шун Юань хүнс” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лю Юү Лонг нар гарын үсэг зурлаа.
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн харилцан үр ашигтай эдийн засгийг хөгжүүлэх, махны үйлдвэр байгуулах гэрээ боловсруулах, хоёр талын хамтарсан компани байгуулах зэрэг асуудлуудыг санамж бичигт тусгажээ.
М.Батжаргал
相关新闻