Нээлттэй өдөрлөгөөр газрын харилцааны чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 10:22:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.
"Иргэнд ойр эд хөрөнгийн бүртгэл" аяны хүрээнд зохион байгуулж буй өдөрлөгийн үеэр иргэд газрын харилцааны талаар үйлчилгээг авч болох юм.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг сурталчлах, Даланзадгад сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авах, Засаг даргын захирамжийн хуулбар, газар болон үл хөдлөх хөрөнгийн кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хамтран өмчлөгч салгах хэлцэл, хуулийн зөвлөгөө өгөх зэрэг газрын харилцааны чиглэлээр үйлчилж байна. 
Дээрх хоёр байгууллага нь тусгай программ дээр ажилладаг учраас нэгдсэн байдлаар аль нэгэн газарт очиж ажиллах боломжгүй учир ажлынхаа байран дээр уг үйлчилгээг үзүүлж байна.

Д.Мишигсүрэн 

相关新闻