Өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны бямба гарагт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болох гэж байна.
Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор ахмад багш, “Алтан гадас” одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан Н.Аюу агсны нэрэмжит өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон аймгийн аваргын хэмжээнд зохион байгуулдаг байсан юм. Энэ жилээс улсын хэмжээнд зохион байгуулах болсон нь жил ирэх тутам оролцох тамирчдын тоо нэмэгдэж, уралдааны хүрээ тэлж буйн илрэл ажээ. Нэрэмжит тэмцээний эзэн Н.Аюу багш Алтанбулаг сумын ЕБС-д олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан эрхэм юм.

Ч.Отгонцэцэг