Газрын даамлууд “Лэнд менежер” програм эзэмшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-25 17:34:22
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн сумдын газрын даамлууд “Лэнд менежер” программ хангамжийн сургалтад суралцлаа. Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хэрэгжиж буй “Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх 2013/85” төслөөр энэ сургалтыг хийлээ.
- Тус программ суманд нэвтэрснээр иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл хүлээн авах, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ олгох зэрэг үйл ажиллагаа цахимаар явагдах болсноороо онцлог юм. Мэдээллийн санд байгаа гадарстрын зураг зөвхөн мэргэжилтний компьютерт биш иргэний өмнө нээлттэй байна. Төрийн үйлчилгээг нээлттэй ил тод болгож байгаагаараа давуу талтай юм гэж “Топ маф” ХХК-ийн захирал Д.Баттогтох ярив.
Сумын газрын даамлуудад ажлын албан хэрэгцээнд зориулан иж бүрэн компьютер, олон үйлдэлт принтер зэрэг нийт 39,750,000 төгрөгийн тоног төхөөрөмж, програм хангамж, мэдээллийн санг хүлээлгэн өгчээ.
Булган аймаг газрын кадастрын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх энэ программыг нэвтрүүлсэн 18 дахь аймаг болж байгаа юм байна.
М.Батжаргал
相关新闻