Авлигын эсрэг сургалтад 12938 хүнийг хамруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 11:10:08

АТГ энэ оны эхний хагас жилд авлигын эсрэг сургалтад 12938 иргэнийг хамруулаад байгаа юм байна.

 АТГ авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 оны эхний хагас жилд 176 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 12938 хүнийг хамрууллаа. Орон нутагт зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 7379 хүн хамрагдсан байна. Эдгээр сургалтын 61.4 хувь нь төлөвлөгөөт, 38.6 хувь нь тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээг харгалзан зохион байгуулжээ.

дашрамд сонирхуулахад  2007-2015 онд зохион байгуулсан сургалтад нийт 169739 хүнийг хамруулсан статистик гарсан байна. 

Ж.Батсайхан

相关新闻