Өсвөрийн циркчид аялан тоглож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэдэх “Мандалговь- Цирк” дугуйлангийн өсвөрийн циркчид Өмнөговь аймгийн үе тэнгийнхэндээ циркийн тоглолтоо сонирхуулахаар өнөөдөр аян замдаа гарлаа. Тэд зам зуураа өөрийн аймгийн Луус, Хулд, Дэлгэрхангай сумын хүүхдүүдэд мөн тоглолтоо үзүүлэх юм.
“Мандалговь- Цирк” дугуйланг МУСТА Д. Мөнхбаатар үүсгэн байгуулж, хоёр дахь жилдээ удирдан хөгжүүлж яваа юм. Дугуйланд 6- 15 насны 20 гаруй хүүхэд уран нугаралт, жонглёр, дээстэй акробат, дан дугуй зэрэг циркийн хэд хэдэн төрлөөр хичээллэдэг бөгөөд тэд орон нутагтаа бэлтгэгдэж буй гэдгээр Дундговь аймгийн анхны циркчид болох юм.
Үүсэн байгуулагдаад хоёр жил шахам хугацаанд хүүхдүүдийн үзүүлбэр өөрийн гэсэн үзэгчтэй, улсын уралдаанаас шагналтай, чамлахааргүй амжилттай яваа бөгөөд циркийн урлагт хөл тавьж, авъяас чадвараа хэрхэн хөгжүүлж буйгаа үе тэнгийнхэндээ сонирхуулж, циркийн урлагийг сурталчлахад хувь нэмэр оруулахаар ийнхүү аялан тоглолт хийж буй ажээ. Нөгөө талаар энэ нь удахгүй Мандалговь хотод болох Өсвөрийн циркчдийн улсын 3- р наадамд оролцох бэлтгэл ч болно гэж “Тэнгэрийн тэмдэг” театрын захирал А. Ууганбаяр хэлж байна.
Циркчин хүүхдүүд өнөөдөр Луус сумын сургуулийн зуу гаруй хүүхдэд тоглолтоо сонирхуулсан бол маргааш Хулд, нөгөөдөр Дэлгэрхангай суманд 29- ны өдөр Даланзадгад хотын сургууль, цэцэрлэг бүрт очиж тоглолтоо үзүүлнэ гэлээ.

Т. Отгонтуяа