“Архивч-2017” сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн архивын тасаг Монгол Улсад орчин цагийн архивын алба үүссэний 90, аймгийн архивын байгууллагын 60 жилийн ой угтаж “Архивч-2017” сургалтыг зохион байгуулж байна.
- Сургалтад аймгийн хэмжээний төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 150-иад архив, бичиг хэргийн ажилтнууд оролцож байна. Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, шийдвэрлэгдсэн баримтаар хөтлөх хэргийн нэрийн жагсаалт бүрдүүлж архивт шилжүүлэх, цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн архивын тасгийн дарга Т.Дорж ярьлаа.
Архивын ерөнхий газрын мэргэжил, арга зүй, удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Даариймаа, мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар архив, бичиг хэргийн ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

М.Батжаргал