Улсын начин Б.Одхүүг баривчлаагүй, шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гарагт улсын начин Б.Одхүүг баривчлан саатуулаад байгаа гэх мэдээлэл цацагдаад байгааг лавлалаа.
Түүнийг УБЕГ-т бүртгэлгүй атлаа бусдын хүсэлтээр өр барагдуулах зорилгоор захиалгат дарамт үзүүлэн мөнгө нэхдэг компани байгуулан ажиллаж байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан. Гэвч баривчлаагүй бөгөөд харин хэргийг баримтжуулан шалгаж байгаа нь үнэн. Иргэнээс ирсэн гомдлын дагуу Б.Одхүү тэргүүтэй хүмүүсийг шалгаж байна гэж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү хариуллаа.
Ж.Батсайхан